images

Говь-Алтай: Сурагчид нь ЭЕШ-д амжилт гаргасан багшийг 50 хүртэлх сая төгрөгөөр урамшуулна


     Говь-Алтай аймгийн ИТХ өчигдөр болж ирэх дөрвөн жилийн турш хэрэгжүүлэх Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөрөө баталжээ. Уг хөтөлбөрт ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш нарыг урамшуулах журмыг шинэчилсэн байна. Тухайлбал, ЭЕШ-д сурагчид нь өндөр амжилт үзүүлсэн багшийг 50 хүртэлх сая төгрөгөөр, уг шалгалтаар аймагтаа нэгдүгээр байр эзэлсэн сургуулийг 40 хүртэлх сая төгрөгөөр, улсын дунджаас дээгүүр үнэлэгдсэн сургуулийг тав хүртэлх сая төгрөгөөр урамшуулахаар болсон ажээ. Түүнчлэн ЕБС-ийн сургалтын менежерүүдийг 1-10 хүртэлх сая төгрөгөөр, улсын чанартай уралдаанд амжилт үзүүлсэн багшийг 20 хүртэлх сая төгрөгөөр, ур чадварын уралдааныг 10 хүртэлх сая төгрөгөөр урамшуулж багшийн ажлыг үнэлэхээр болжээ. Урамшуулалд орон нутгийн хөрөнгийн сангаас 9 ажлын хүрээнд нийтдээ хоёр тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.