Киришима Б.Лхагвасүрэн, Хоошёорюү С.Бямбасүрэн нар арав давлаа
Чихэнд чимэгтэй
2025-01-24
Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн 13 дахь өдрийн барилдаан боллоо. Өнөөдөр маэгаширагийн барууны манлай Киришима Б.Лхагвасүрэн маэгаширагийн зүүний зургаад эрэмбэтэй Такаяасүгээр, оозэки Хоошёорюү оозэки Оносатогоор давж арван даваатай болов. Мөн маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил Онокацү Б.Чойжилсүрэнгээр давж 50 хувийн амжилт гаргаж чадлаа. Одоо долоон даваатай яваа Онокацүд ирэх хоёр өдрийн барилдаанд давж 50 хувийн амжилт гаргах боломж бий. Мөн Хоошёорюү, Киришимагийн хамт тэргүүлэгчдийн дунд явж байсан Оохо Үрагаар, Такэрүфүжи Абигаар давлаа. Харин Кинбозан Котозакүраг давж башёг тэргүүлсэн хэвээр үлдэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.