Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Мазаалай” олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээн болж байна
Чихэнд чимэгтэй
2025-01-24
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 23-26-ны хооронд "Мазаалай" олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээн болж байна. Хоёр дахь удаагаа болж буй энэ тэмцээнд Монгол, Хятад, Чех, Польш, Америк, Өмнөд Солонгос, Мексик зэрэг арван орны 28 сийлбэрч 14 баг болон оролцож байгаа юм. Өмнө нь "Мазаалайг хамгаалъя" арга хэмжээний хүрээнд "Sky Resort" цанын баазад зохион байгуулсан анхдугаар уралдаанд долоон орны 24 сийлбэрч өрсөлдөж байв. Энэ жилийн уралдааны сэдэв нь "Монголд тавтай морил" буюу “WELCOME TO MONGOLIA” ажээ. Учир нь, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбоотойгоор өвлийн аялал жуулчлалыг дэмжихийн тулд олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээн хийж байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.