images

Шинжааны Алтайд цанын музей нээв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-24


   Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Алтай мужид цанын спортын музейг энэ сарын 16-нд нээжээ. Тус мужийн Алтай хот дахь монгол угсаатны Хандгайт тосгоноос 2005 онд олдсон хадны сүг зурагт модон цана угласан анчныг дүрсэлсэн байдаг. Тус сүг зургийг 10-30 мянган жилийн настай хэмээн үзэж байгаа бөгөөд хүн төрөлхтөн эрт үеэс цанаар гулгадаг байсны нотолгоо юм. Цанын музейг энэ дурсгал олдсон газраас 40 км-ын зайд байгуулжээ. Сонирхуулахад, Алтай мужид жилийн 170-180 өдөр цас орж, ууланд хоёр метр, газарт дунджаар нэг метр гүн хунгарладаг байна. Мөн сүүлийн хоёр жил Шинжааны Алтай хотод Монгол, Орос, Казахстан, Хятад дахь Алтайн нурууг даган амьдардаг иргэдийн дунд Алтайн уулсын өвлийн наадам зохион байгуулсан билээ.

Нүүр зурагт: Алтай мужийн Хандгайт тосгоноос олдсон модон цанатай анчныг дүрсэлсэн хадны сүг зураг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.