images

Сун Хэ Кёгийн тоглосон “Dark Nuns” кино өнөөдрөөс театруудад гарч эхэллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-24


   Солонгосын эртний домог ярианаас үүсэлтэй чөтгөр шулмыг номхотгох бөө мөргөлийн зан үйл, католик шашныг хослуулсан “The Priests 2: Dark Nuns” кино өнөөдөр Өмнөд Солонгос, Монгол, Индонез, Тайванийн кино театрт нэгэн зэрэг гарч эхэллээ. Тус киноны нэгдүгээр анги 2015 онд “The Priests” нэрээр гарсныг олон хүн үзсэн юм. Шинэ ангид алдарт жүжигчин Сун Хэ Кё гол дүрийг бүтээсэн байна. Тэрбээр 11 жилийн дараа уран сайхны кинонд тоглохдоо анх удаа "Korean Occult" төрлийн кинонд дүр бүтээж байгаа аж. Энэ тухай жүжигчин "“Netflix” компанийн “The Glory” цувралд тоглосноос хойш романтик зохиолтой киноноос ондоо бүтээлд дүр бүтээхийг хүсдэг болсон. Тиймээс киноны зохиол, төрлөөс шалтгаалан дүр бүтээх эсэхээ шийдэж байгаа. Энэ кино надад өөрийгөө өөр талаас нь харуулах боломж олгосон” гэв. Тус киноны тасалбар Өмнөд Солонгост эхний өдрөө борлуулалтаараа тэргүүлж байна. Мөн дэлхийн 160 орны кино театр эрхийг нь худалдан авчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.