images

10 баримт: Кинбозан

Б.Бадамзул

10 баримт

2025-01-24


32 жилийн дараах сүмогийн дээд цолтой бөхгүй Хацү башёг одоогийн байдлаар арван даваа, хоёр унаатай Казахстаны бөх, маэгаширагийн барууны 14 дүгээрт эрэмбэтэй Кинбозан тэргүүлж байна. Тэрбээр өчигдөр оозэки Хоошёорюү С.Бямбасүрэнтэй анх удаа барилдаж унасан билээ. Ингээд түүний тухай 10 баримтыг хүргэе.

1. Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаа болох макүүчид барилдаж буй анхны казах бөх бол Кинбозан буюу Ерсин Балтагүл юм. Алматы хотод төрсөн тэрбээр аав, ээж, гурван дүүтэйгээ амьдардаг байсан бөгөөд одоо 195 см өндөр, 180 кг жинтэй, 27 настай.

2. Жүдо бөхөөр 14 настайгаасаа хичээллэсэн түүнийг 18 настай байхад Асашёорюү Д.Дагвадорж сүмод оруулжээ.

3. Тэрбээр Кисэ дэвжээнд барилддаг бөгөөд ояката Наото Сакамото нь түүнд шикона өгөхдөө нутгийнхаа Кинбо уулын (金峰山) нэрийг өгсөн. Кинбо уул нь Күмамото хотод байдаг.

4. Кинбозан 2021 оны 11 дүгээр сард мэргэжлийн сүмогийн анхны барилдаанаа санданмэ зиндааны доороос эхэлж 7:0 даваатай түрүүлсэн тул 2022 оны Хацү башёд шууд макүшита зиндаад барилдсан юм. Тэрбээр Нихон их сургуульд сурч байхдаа Зүүн Японы оюутны сүмогийн аварга болж, Бүх Японы оюутны АШТ-д дэд болон гуравдугаар байр эзэлж, Бүх Японы АШТ-ий шилдэг наймд шалгарсан тул жонокүчи, жонидан зиндааг алгассан билээ.

5. Ийнхүү тэрбээр 2003-2014 онд барилдсан Казафүзаны дараа Казахстаны хоёр дахь мэргэжлийн сүмоч болжээ.

6. Ерсин Балтагүл макүшитагийн эхний барилдаандаа 5:2 даваатай барилдаад гуравдугаар сарын башёд 7:0 даван түрүүлжээ. Улмаар Нацү башёд 5:2, Нагояа башёд 6:1 амжилттай барилдаж зиндаа дээшилсэн юм.

7. 2022 оны есдүгээр сарын Аки башёд жүрёо зиндаанд барилдсан тэрбээр анхны казах сэкитори болжээ.

8. Кинбозан 2023 оны гуравдугаар сараас хойш макүүчид барилдаж байна. Тэрбээр Макүүчигийн анхны башёдаа 11 давж Канто-шо буюу тусгай шагнал хүртсэн юм. Энэ нь түүний дээд зиндаанд үзүүлсэн хамгийн том амжилт бөгөөд энэ башёд амжилтаа ахиулах магадлалтай байгаа юм.

9. Тэрбээр өвдөгний бэртлийн улмаас 50 хувийн амжилт үзүүлж чадахгүй байсаар 2024 оны 11 дүгээр сарын башёд жүрёо зиндаа руу унасан юм. Гэхдээ 12:3 амжилтаар түрүүлсэн тул энэ сард дахин макүүчид гарч ирэв.

10. Нийт 17 башёд барилдаж буй тэрбээр макүүчид ес, жүрёод гурав, макүшитад дөрөв, санданмэд нэг башё барилджээ. Ингэхдээ доод гурван зиндаад тус бүр нэг түрүүлсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Админ

    Күмимото биш кумамото шүү

    2025-01-26

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.