АНУ: Жон Кеннэдийн аллагатай холбоотой нууц материалуудыг ил болгоно
Анд нөхдийн мэдээ
2025-01-24
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгч асан Жон Кеннэди болон түүний дүү Роберт Ф.Кеннэди, мөн хүний эрхийн зүтгэлтэн Мартин Лютер Кингийн аллагатай холбоотой нууц материалыг олон нийтэд ил болгох зарлигт гарын үсэг зурав. Зарлигт гарын үсэг зурсны дараа тэрбээр “Эдгээр хүмүүсийн ар гэр болон Америкийн ард түмэн юу болоод өнгөрснийг үнэнээр нь мэдэх ёстой” гэжээ. Улмаар Үндэсний тагнуулын газрын дарга, Ерөнхий прокурор болон бусад албаны хүмүүст уг хэрэгтэй холбоотой материалыг бүрэн нээлттэй болгох төлөвлөгөө гаргахыг тушаасан байна. Мөн дээрх зарлигт гарын үсэг зурсан үзгээ Нийгмийн халамжийн яамны сайдад нэр дэвшээд буй Роберт Кеннэдид өгөхийг даалгажээ. Роберт Кеннэди нь Жон Кеннэдийн дүү, Хууль зүйн сайд асан Роберт Ф.Кеннэдийн хүү юм. Ерөнхийлөгч Ж.Кеннэди 1963 онд, дүү нь 1968 онд алагдсан бол тэр жил нь африк гаралт америкчуудын иргэний эрхийн төлөө хөдөлгөөний удирдагч Мартин Лютер Кинг бас алагдсан юм. Д.Трамп мөн 2018 онд анхны бүрэн эрхийн хугацаандаа Жон Кеннэдийн аллагатай холбоотой 19 мянга гаруй хуудас баримт бичгийг олон нийтэд ил болгож байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.