Монгол бөхчүүд хариуцлагатай барилдаанд давав
Чихэнд чимэгтэй
2025-01-23
Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн 12 дахь өдрийн барилдаан өнөөдөр боллоо. Барилдаанд барууны оозэки Хоошёорюү С.Бямбасүрэн 10 даваатайгаар башёг ганцаараа тэргүүлж буй Казахстаны Кинбозанг давж есөн даваатай боллоо. Тэгвэл маэгаширагийн тэргүүн бөх Киришима Б.Лхагвасүрэн мөн башёг тэргүүлж байсан хоёр бөхийн нэг Оохог давж түүнтэй даваа, унаа (9-3) тэнцжээ. Тэдний нэгэн адил найман даваа, гурван унаатай байсан маэгаширагийн барууны 11 дэх бөх Такэрүфүжи оозэки Котозакүраг давж тэргүүлэгчдийн эгнээнд үлдлээ. Ингэснээр 12 дахь өдрийн байдлаар Кинбозан 10 даваатай башёг тэргүүлж байгаа бол Монголын Хоошёорюү, Киришима, Японы Оохо, Такэрүфүжи нар есөн даваа, гурван унаатайгаар удаалж байна. Тэдний хэнийх нь ч хувьд Казахстаны бөхийг гүйцэх, улмаар энэ башёд түрүүлэх бололцоо нь ийнхүү улам бүр нээлттэй боллоо. Маргааш Кинбозан Котозакүратай (5-7) барилдах бол Хоошёорюү Оносатотой (8-3), Киришима Такаясүтай (7-5), Оохо Үратай (6-6), Такэрүфүжи Абитай (7-5) барилдахаар оноолт таарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.