Маргааш орон даяар гашуудна
Чихэнд чимэгтэй
2025-01-23
Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 83 насандаа энэ сарын 17-нд таалал төгссөн бөгөөд маргааш түүнийг оршуулж, орон даяар гашуудна. Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 21-нд орон даяар гашуудал зарлах зарлиг гаргасныг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол өчигдөр гаргаж гашуудлын дэгийг танилцуулсан билээ. Маргааш өглөө 07 цагт оршуулгын ёслолыг эхлүүлж Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөнө. Улмаар 12 цагт орон даяар төрийн албан хаагчид нэг минутын турш гашуудахаас гадна эмгэнэлийн дэвтэр нээнэ. Мөн Монголд суугаа гадаадын улсуудын Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд эмгэнэлийн дэвтэрт эмгэнэл бичнэ. Гашуудал үдшийн 24 цаг хүртэл үргэлжилнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.