Азийн өвлийн наадмын бэлтгэлийг бүрэн хангажээ
Анд нөхдийн мэдээ
2025-01-23
Хятадын Хармөрөн мужийн Харбин хотод ирэх сарын 7-нд эхлэх ес дэх удаагийн Азийн өвлийн наадмын бэлтгэлийг 15 хоногийн өмнө бүрэн хангаж дууссаныг зохион байгуулах хороо нь зарлалаа. Тус наадамд Азийн 34 орны 1270 тамирчин оролцоно. Монголоос тэшүүр, шорт трэк, уран гулгалт, хоккей, кёрлинг, цана, уулын цана, снөүборд, биатлоны 80 гаруй тамирчин оролцох юм. Наадмын эхний тэмцээн хоёрдугаар сарын 3-нд болж анхны медалийн эзэд 8-нд тодорно. Нийт 64 тэмцээн Харбин хот болон тэндээс 200 км зайд орших Яабулид болох бөгөөд өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн тэмцээн зохион байгуулах бүх талбайд нийт 17 туршилтын уралдаан зохион байгуулсан аж. Мөн олон улсын үзэгч, жуулчдад зориулан төлбөр тооцооны системээ сайжруулж, гадаадын мөнгөн дэвсгэрт солих боломжийг нэмжээ. Ингэхдээ спортын тэмцээнүүд болох талбайн ойролцоо валют арилжааны 30 төв, мөнгөн дэвсгэрт солих нэг машин, 23 ATM байршуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.