images

Хятад: Онгоцны үйлчлэгч бүсгүй гахайчин болж баяжсан нь

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-23


   Хятадын зүүн хойд нутгийн Хармөрөн мужид хөдөөгийн тариачны гэр бүлд төрсөн 27 настай Ян Яньси Шанхайн агаарын тээврийн компанид онгоцны үйлчлэгчээр таван жил ажиллажээ. Гэвч 2023 оноос энэ ажлаа орхиж гахайн ферм ажиллуулж эхэлсэн байна. Тэрбээр агаарын тээврийн компанид ажиллаж байхдаа ажлын онцлогоос болж гэртээ ойр ойрхон очиж чаддаггүй байсан бөгөөд энэ хооронд ээж нь хүндээр өвдөж, энэ тухайгаа охиндоо хэлэлгүй их хэмжээний өр тавин байж мэс засалд оржээ. Үүнийг мэдсэн охин нь ээжийгээ асарч чадаагүйдээ гэмшин онгоцны үйлчлэгчийн ажлаа орхисон байна. Улмаар аав ээжийнхээ дэргэд байж асарч тойлохын тулд гэртээ хэсэг сууж байгаад 2023 оны дөрөвдүгээр сард хамаатныхаа фермийг түрээслэн авч, гахай тэжээж эхэлжээ. Гахай маллах ажлынхаа талаар цахим сүлжээнд байнга нийтэлж, хөдөөгийн амьдралын сонин сайхнаас хуваалцах болсноор 1.2 сая дагагчтай болсон аж. Хамгийн сүүлийн үеийн байдлаар өнгөрсөн хоёр сарын хугацаанд гахайн аж ахуй, борлуулалт зэргээ цахим сүлжээнд идэвхтэй сурталчилснаар 200 мянга гаруй юанийн орлого олсон байна. Тэрбээр онгоцны үйлчлэгчээр ажиллаж байхдаа 2800 юанийн цалин авдаг байжээ. Ферм дээрээ гахай тэжээх, хашаа хороо цэвэрлэх зэргээр борви бохисхийлгүй ажиллаж буй бичлэг цахим орчинд улам олон хандалт авсаар байна. Тэрбээр цаашид фермээ өргөжүүлж, томоохон сүлжээ дэлгүүр, зочид буудлуудад бүтээгдэхүүн нийлүүлэх зорилготой ажиллаж байгаа ажээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.