images

Хацү башё: Монголын хоёр бөх түрүүлэх бололцоогоо хадгалсаар байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-01-22


   Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн 11 дэх өдрийн барилдаан боллоо. Өнөөдөр оозэки Хоошёорюү С.Бямбасүрэн Чиёошома Г.Мөнхсайханаар, маэгаширагийн тэргүүн бөх Киришима Б.Лхагвасүрэн Тамаваши Б.Мөнх-Оргилоор давж найм дахь даваагаа авч 50 хувийн амжилтаа хангалаа. Ингэснээр Хоошёорюү, Киришима, Чиёошома нарын монгол бөхчүүдийн зэрэгцээ Японы Такэрүфүжи найман даваа, гурван унаатай болж байна. Тэдний өмнө арван даваатай Казахстаны Кинбозан, есөн даваатай Японы Оохо башёг тэргүүлж байгаа юм. Маргааш Кинбозан Хоошёорюүтэй, Оохо Киришиматай барилдана.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.