images

Шинжаан: 500 километрийн морин уралдаан 5-6 дугаар сард болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-22


   Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Или Казах автономит мужийн Монгол хүрээ тойрогт ирэх 5-6 дугаар сард Хятадын хэт холын зайн морин уралдаан зохион байгуулах тов гарлаа. Дэлхийн хамгийн холын зайн морин уралдаан бол 1300 км үргэлжилдэг Казахстаны "Great Steppe Race", 1000 км үргэлжилдэг Монголын “Mongol Derby” юм. Харин Монгол хүрээнд болох гэж буй энэ уралдаанд 500 км замыг долоо хоногт туулах бөгөөд дээрх хоёр уралдааны араас уртаараа дэлхийд гуравдугаарт орно. Мөн Хятадад зохиох анхны хэт холын зайн морин уралдаан аж. Ийм уралдаан нь унаач, морь хоёрын тэсвэр хатуужил, хурд, хүчийг шалгадаг. Тиймээс өндөрлөг бүс, эрс хүйтэнд тэсвэртэй Шинжааны уугуул Или адуу зэрэг үүлдрийн морьдыг энэ уралдаанаар сурталчлах зорилготой гэнэ. Иймд хятад уралдаанчид гол төлөв хятад, шинжаан морь унах ажээ. Харин гадаадын унаач өөрийнхөө морьтой оролцох боломжтой бөгөөд хэрэв шинжаан морь унахаар болбол түрээс төлөх юм байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.