images

Монгол, Япон, Казахстаны гурван бөх зургаан даваатай барилдаж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-01-17


   Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн зургаа дахь өдрийн барилдаан өнөөдөр боллоо. Одоогийн байдлаар маэгашира цолтой гурван бөх макүүчи зиндааг зургаан даваатай тэргүүлж байна. Тэд бол Монголын Чиёошома Г.Мөнхсайхан, Японы Оохо, Казахстаны Кинбозан юм. Өнөөдрийн барилдаанд оозэки Хоошёорюү С.Бямбасүрэн, маэгаширагийн тэргүүн бөх Киришима Б.Лхагвасүрэн болон Тамашохо Э.Энхманлай, Онакацү Б.Чойжилсүрэн, Ошома П.Дэлгэрбаяр нар давж, Тамаваши Б.Мөнх-Оргил уналаа. Японы оозэки Котозакүра өнөөдөр Атамифүжитэй учраа таарч хоёр удаа барилдсан боловч аль алинд нь унаснаар таван өдөр дараалан өрсөлдөгчдөө ялагдав. Харин оозэки Оносато маэгаширагийн зүүний дөрөвдүгээр бөх Шоодайгаар давсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.