images

2024 онд Өвөр Монголын эдийн засаг хэр өссөн бэ?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-17


   Энэ сарын 14-нд Хөххотод эхэлсэн Өвөр Монголын Ардын төлөөлөгчдийн их хурлын III чуулган 2024 оны нийгэм, эдийн засгийн ололт, амжилтаа дүгнэж, 2025 оны хөгжлийн зорилтоо тодорхойлж байна. Өвөр Монголын ДНБ өнгөрсөн онд 354.7 тэрбум доллар болж 2023 оныхоос зургаан хувиар өсчээ. Мөн үйлдвэрлэлийн нэмэгдсэн өртөг нь анх удаа нэг их наяд юанийг давж энэ үзүүлэлтээрээ Хятадад 14 дүгээрт жагсчээ. Сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал нь 135 сая кВт болсон нь мөн л өмнөд хөршид тэргүүлэх үзүүлэлт аж. Түүнчлэн бүс нутагтаа 530 тэрбум юанийн хөрөнгө оруулалт татсанаар гурван жилийн хугацаанд нэг их наяд юань татах зорилгоо нэг жилийн өмнө биелүүлжээ. Улмаар Өвөр Монгол нүүрсний олборлолт, дулааны цахилгаан станц, эрчим хүчний экспорт, ногоон эрчим хүчний худалдааны хэмжээгээрээ Хятадад тэргүүлсэн байна. Харин энэ оны хувьд ДНБ-ээ зургаа, үйлдвэрлэлийн нэмэгдсэн өртгөө долоо, хөрөнгө оруулалтыг 10, төсвийн орлогыг дөрвөн хувиар өсгөхөөр болсон бол хотод 180 мянган ажлын байр бий болгож, ажилгүйдлийн түвшнийг 5.5 хувь болгох зорилго тавьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.