images

Леонардо Ди Каприо түймэр унтраах, сэргээн босгох үйлсэд нэг сая доллар хандивлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-17


   АНУ-ын Лос Анжелес хотод дэгдсэн түймрээс хувийн онгоцоороо ганцаараа зугтсан хэмээн шүүмжлүүлээд байсан Холливүүдийн жүжигчин Леонардо Ди Каприо түймэр унтраах, сэргээн босгох үйлсэд зориулж нэг сая доллар хандивласан байна. Тэрбээр түймэр газар авч аюултай хэмжээнд хүрэх үед найз бүсгүй, загвар өмсөгч Витториа Сереттигийн хамт хувийн онгоцоороо гамшгийн бүсээс зугтаж гарсан гэх бөгөөд үүнийг нь цахим хэрэглэгчид "Хувиа хичээсэн явдал" хэмээн шүүмжилж байгаа юм. Энэ талаар нэгэн цахим хэрэглэгч “Хувийн онгоцгүй хүмүүс галд хуйхлагдаж, гал сөнөөгчид түймэртэй амь хайргүй тэмцэж байхад тэрбумтан эр амрагтайгаа хөтлөлцөөд харх шиг зугтлаа” хэмээснийг олон мянган хүн уухайлан дэмжиж, Ди Каприогийн гаргасан үйлдэлд бухимдлаа илэрхийлсээр байгаа юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.