Анкара: Монгол, Туркийн 230 бизнес эрхлэгч уулзав
Чихэнд чимэгтэй
2025-01-17
Турк улсад хийж буй Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлалд барилга, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг Монголын 100 орчим компанийн төлөөлөл оролцож байна. Өнөөдөр Анкара хотноо хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хамтран зохион байгуулж буй форумд Туркийн талаас 130 орчим бизнесмэн оролцож байгаа нь хоёр улс бизнесийн талбарт хамтран ажиллах сонирхол их байгаагийн илэрхийлэл болж байна. Форумын явцад хоёр талын бизнес эрхлэгчид хэдийнэ 10 гэрээ байгуулсан тухай МҮХАҮТ саяхан мэдээлэв. Туркийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид Монголын барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, савхи, ноос ноолуурын салбарыг түлхүү сонирхож байгаа бол Монголын тал хөдөө аж ахуй, барилга, тоног төхөөрөмж, хөнгөн болон хүнс үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбарыг илүү анхаарч байгаа аж. Өнгөрсөн онд Монгол, Туркийн гадаад худалдаа 140 сая долларт хүрсэн нь Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд энэ хэмжээг 100 сая болгох эхний зорилтыг давуулан биелүүлсэн явдал болсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.