Дональд Трамп Холливүүдийн алдартай жүжигчдийг тусгай элчээр томилов
Анд нөхдийн мэдээ
2025-01-17
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өнөөдөр жүжигчин Жон Войт, Мел Гибсон, Сильвестер Сталлоне нарыг Холливүүдийн тусгай элчээр томилов. Тэрбээр “Truth Social” цахим хуудсандаа энэ тухай мэдээлж, “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гадаадын орнуудад асар их бизнесээ алдсан Холливүүдийг тэд эргүүлэн сэргээж өмнөхөөсөө илүү сайн, илүү хүчирхэг болох арга замыг зааж өгч, улмаар Холливүүдийн алтан үеийг эргүүлэн авчрах болно” гэжээ. Харин Америкийн хэвлэлүүдэд бичсэнээр, эдгээр хүмүүс тусгай элч болсноороо юу хийх, ямар үүрэг гүйцэтгэх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн сонгуулийн үеэр тэд Д.Трампыг уухайлан дэмжсэн юм. Холливүүдийн од Анжелина Жолигийн эцэг Ж.Войт нь Д.Трампыг "Абрахам Линкольноос хойших хамгийн шилдэг ерөнхийлөгч" гэсэн бол С.Сталлоне Флорида дахь Д.Трампын хувийн амралтын газрын байнгын зочин гэдгээрээ алдаршсан. Харин М.Гибсон Д.Трампын өрсөлдөгч, дэд ерөнхийлөгч Камала Харрисыг шүүмжилж "Богино ухаантай эм” гэх мэтийн доромж үг хэлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.