images

Есөн сартайдаа ХАМАС бүлэглэлд барьцаалагдсан хүү суллагдана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-17


   Израиль болон Палестины зэвсэгт ХАМАС бүлэглэл 15-ны өдөр гал зогсоох тохиролцоонд хүрснээр Газын зурваст барьцаалагдсан Израилийн 255 иргэнийг ээлж дараагаар суллахаар болжээ. Эхний ээлжинд 33 хүнийг суллахаар тохирсон бөгөөд тэдний дотор анх барьцаалагдах үедээ есөн сартай байсан Кфир Бибас хэмээх хүү багтсан байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр хэлэлцээрийн дагуу эхний шатанд эмэгтэйчүүд, хүүхэд, өвчтэй болон 50-иас дээш насны 33 хүнийг суллахаар болжээ. К.Бибас хүүг 2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр эцэг эх болон том ахынх нь хамт барьцаалсан байна. Гал зогсоох хэлэлцээр 19-ний өдрөөс хэрэгжиж 42 хоногийн турш үргэлжлэх бөгөөд барьцааны болон олзны хүмүүсийг солилцохын хамт дайныг бүрэн зогсоох тухай хэлэлцэнэ. Барьцааны хүмүүс солилцох эхний үе шат дууссаны дараа талууд гал зогсоох хоёр дахь шатны хэлэлцээг эхлүүлэх бөгөөд үүнд Израилийн армийн олзлогдсон цэргүүдийг суллах, дайныг бүрэн зогсоох, Израиль улс цэргээ эргүүлэн татах зэрэг асуудал багтжээ. Гуравдахь шатанд, барьцаанд байхдаа амиа алдсан хүмүүсийн цогцсыг буцааж өгөх, Газын зурвасыг сэргээн босгох асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.