images

Чиёошома Г.Мөнхсайхан, Тамаваши Б.Мөнх-Оргил нар Хацү башёг тэргүүлж эхэллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-01-16


   Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн тав дахь өдрийн барилдаан өнөөдөр боллоо. Одоогийн байдлаар макүүчи зиндааг маэгашира Чиёошома Г.Мөнхсайхан, Тамаваши Б.Мөнх-Оргил, Японы Оохо, Казахстаны Кинбозан нар таван даваатай тэргүүлж байна. Харин оозэки Хоошёорюү С.Бямбасүрэн маэгашира Атамифүжид унаж 4:1 даваатай болов. Мөн маэгашира Онокацү Б.Чойжилсүрэн, Тамашохо Э.Энхманлай нар өвдөг шороодсон бол Киришима Б.Лхагвасүрэн, Oшома П.Дэлгэрбаяр нар өрсөлдөгчөө давлаа. Энэ башёд 12 давбал ёкозүна болох боломжтой байсан Японы оозэки Котозакүра өнөөдөр маэгаширагийн зүүний дөрөвт эрэмбэтэй Шоодайд унаснаар ёкозүна цол хүртэх бололцоогүй боллоо.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.