images

Улаанбаатарын 1385 иргэн Эрдэнэт рүү нүүжээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-01-16


   Орхон аймагт өнгөрсөн онд нийт 3415 иргэн өөр аймаг, орон нутгаас шилжин ирж суурьшсан талаар орон нутгийн erdenet.mn сайт өнөөдөр мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Тэгвэл 2024 онд нүүж ирсэн иргэдийн хамгийн их буюу 1385 нь Улаанбаатар хотынх аж. Үүний дараа Булган аймгийн 626, Сэлэнгэ аймгийн 196, Хөвсгөл аймгийн 188, Дархан хотын 143, бусад орон нутгаас 877 иргэн Орхон аймагт суурьшжээ. Сүүлийн дөрвөн жилд гэхэд шилжин суурьшсан иргэдийн тоо 1000-аас өссөөр 3000 гаруй болсон байна. Эрдэнэт хотыг анх байгуулж байх үед 1655 өрх, 7.8 мянган хүн амтай байсан бол өдгөө хүн ам нь 109 мянгад хүрчээ. Энэ үзүүлэлтээрээ улсын хэмжээнд Эрдэнэт Улаанбаатарын дараа хоёрдугаарт орох бөгөөд энд амьдарч буй нийт хүн амын 63.9 хувийг залуучууд эзэлж байна. Түүнчлэн эдийн засгийн идэвхтэй хүн амын 95.2 хувь нь хөдөлмөр эрхэлж, нийт иргэдийн 53 орчим хувь нь орчин үеийн тохилог орон сууцанд амьдарч байгаа аж.

Гэрэл зургийг: erdenet.mn

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.