images

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Хацү башёг орхилоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-16


   Хацү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн зүүний хоёрдугаар бөх Тобизарүд унасан билээ. Барилдааны дараа Исэгахама дэвжээнээс мэдэгдэл хийж, энэ сарын башёгоос гарч байгааг зарлажээ. Учир нь, Тэрүнофүжигийн бэртэлтэй хоёр хөлийн өвчин өчигдрийн барилдааны дараа сэдэрсэн байна. Тэрбээр энэ башёд Таканошо, Киришимагаар давж, Вакатакакагэ, Тобизарүд унасан юм. Түүний хувьд өвдөгний бэртэл, чихрийн шижин өвчний зовуурийн улмаас өнгөрсөн оны сүүлийн хоёр башёг алгассан ч оны эхний башёд сайн барилдах зорилго тавин бэлтгэлээ хийсэн билээ. Өнөөдөр түүнтэй барилдах байсан маэгаширагийн зүүн жигүүрийн гурав дахь бөх Гонояама ийнхүү дөрөв дэх даваагаа шууд авахаар болж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.