images

Монгол хэл Ватиканы хэвлэлийн 52 дахь хэл болоод нэг жил болж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-01-16


   Ромын пап Францисын хийж хэрэгжүүлж буй ажлыг өдөр тутам мэдээлдэг Ватиканы мэдээллийн сайт болон радио 2024 оны нэгдүгээр сарын 31-нд монгол хэлээр мэдээлэл түгээдэг болсон билээ. Ингэснээр тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагын 52 дахь хэл нь монгол болсон юм. Монгол дахь католик сүмийн үйл ажиллагааг дэмжих, сүсэгтнүүдэд шашны тэргүүний үйл ажиллагааг хүргэх зорилготой хэвлэлийн мэдээний орчуулгыг Улаанбаатар дахь католик сүмийн ажилтнууд хариуцаж байна. Энэ ажлын үндэс нь пап Францисын Монгол улсад 2023 оны есдүгээр сард хийсэн айлчлалын үр дүн юм. Айлчлалаас хойш Ватикан Монголд суух төлөөлөгчөө 2024 оны гуравдугаар сард шинээр томилсон бөгөөд Элчин сайд Жованни Гаспари өнгөрөгч есдүгээр сард Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад итгэмжлэх жуух бичгийн хуулбараа өргөн барьсан билээ. Мөн энэ долоо хоногт Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Жавзандорж пап Францистай уулзсан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.