images

Орхон аймаг орон сууцны үнийг м/кв нь 1.9 сая төгрөг байхаар тогтоов

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-12-05


     Орхон аймаг иргэдийнхээ орлогын түвшинг харгалзан “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ажээ. Энэ ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр анх удаа хийж байгаа бөгөөд нийт 260 айлын орон сууцыг гэр хороололд барих гэнэ. Одоогоор барилга угсралтын ажил 67 хувьтай байгаа гэдгийг өчигдөр Орхон аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар танилцуулжээ. Мөн эхний ээлжинд 156 айлын орон сууц ашиглалтад оруулж, нэг метр квадратын үнийг 1.9 сая төгрөг байхаар тооцжээ. Харин авто машины дулаан зогсоол метр квадрат нь 2.1 сая төгрөг болох аж. Уртын гол багт барьж буй 260 айлын орон сууцны 186-г нь дээрх үнээр худалдаж, үлдсэн 40.2 метр квадрат талбай бүхий хоёр өрөө орон сууцанд гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон 50 айлыг түр хугацаагаар оруулна гэжээ. Ингэхдээ нэг метр квадрат талбайн хөлсийг 4500 буюу 40.2 м2 талбайн хөлс 180,900 төгрөгөөр тооцож сар бүр түрээсийн төлбөр авах ажээ. Тус орон сууцны хөтөлбөрт  хамрагдах иргэд Орхон аймагт 10-аас дээш жил амьдарсан, улсаас орон сууцны байр хувьчилж аваагүй, гэр хороололд амьдардаг байх зэрэг хэд хэдэн шаардлагыг хангасан байхаар журамд тусгажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.