images

Котозакүрагийн ёкозүна болох магадлал буурав


   Мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны Хацү башёд Японы оозэки Котозакүра 12, Монголын оозэки Хоошёорюү С.Бямбасүрэн 13 давбал ёкозүна цолонд хүрэх болзолтой барилдаж байгаа билээ. Тэгвэл өнгөрөгч ням гарагт башё эхэлснээс хойш Котозакүра нэг давж, хоёр унаснаар ёкозүна цолонд хүрэх, энэ башёд түрүүлэх магадлал нь эрс буурав. Мөн өөрөөсөө нэлээд доогуур эрэмбэтэй буюу маэгаширагийн хоёрдугаарт бичигдэж буй Тобизарүд унасан нь сүмо сонирхогчдын урмыг хугаллаа. Түүний өнөөдрийн учраа нь маэгаширагийн тэргүүн бөх Киришима Б.Лхагвасүрэн юм. Энэ барилдаанд Киришима давбал Котозакүра ёкозүна болох нь тун эргэлзээтэй болно. Өнөөдрийн байдлаар Хацү башёг оозэки Хоошёорюү, маэгашира Чиёошома Г.Мөнхсайхан, Тамаваши Б.Мөнх-Оргил нар тус бүр гурван даваатайгаар тэргүүлж байна. Өчигдрийн барилдаанд ёкозүна Тэрүнофүжи оозэки Киришимагаар давснаар тэдний ард бичигдсэн юм. Дээд зиндаанд барилдаж буй Монголын найман бөхөөс маэгашира Тамашохо, Ошома, Онокацү нар хоёр унаж, нэг даваад байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.