Хоошёорюү С.Бямбасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан нар хоёр давлаа
Чихэнд чимэгтэй
2025-01-14
Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн хоёр дахь өдрийн барилдаанд макүүчи зиндаанд барилдсан Монголын найман бөхийн тав нь давж, гурав нь уналаа. Энэ удаа Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, маэгаширагийн ес Oшома П.Дэлгэрбаяр нар анхны даваагаа авчээ. Мөн барууны оозэки Хоошёорюү С.Бямбасүрэн, маэгаширагийн тав Чиёошома Г.Мөнхсайхан, 10 Тамаваши Б.Мөнх-Оргил нар хоёр давав. Маэгаширагийн нэгд эрэмбэтэй Киришима Б.Лхагвасүрэн, 12 Онокацү Б.Чойжилсүрэн, 16 Тамашохо Э.Энхманлай нар өвдөг шороодсон байна. Харин ёкозүна цолны төлөө барилдаж буй Японы Котозакүра Абид унажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.