Өвөр Монголын ногоон эрчим хүчний үйлдвэрлэл нүүрсний хэрэглээг 84 сая тонноор бууруулжээ
Анд нөхдийн мэдээ
2024-12-26
Өвөр Монгол дахь нарны болон салхин цахилгаан станцууд энэ онд хүчин чадлаа 120 сая гаруй кВт болгон нэмэгдүүлжээ. Харин уламжлалт буюу нүүрс, байгалийн хий, шингэнээр ажилладаг дулааны цахилгаан станцууд нь 117 сая кВт эрчим хүч үйлдвэрлэж байна. Ийнхүү нийт дүнгээрээ 240 сая кВт эрчим хүч үйлдвэрлэж байгаа Өвөр Монгол нь Хятадад нар, салхины эрчим хүч үйлдвэрлэх нөөцөөрөө тэргүүлдэг ажээ. Тухайлбал, салхинаас эрчим хүч гаргаж авах боломжит нөөц нь 1.46 тэрбум кВт буюу Хятадын нийт нөөцийн 57 хувь, нарны эрчим хүч гаргаж авах боломж нь 9.4 тэрбум кВт буюу Хятадын нийт нөөцийн 21 хувь гэнэ. Одоогийн байдлаар Өвөр Монголд жилд дунджаар 270 тэрбум кВт/цаг ногоон эрчим хүч үйлдвэрлэж байгаа нь стандарт нүүрсний хэрэглээг 84 сая, нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлыг 220 сая тонноор бууруулж байна. Мөн Өвөр Монголд Хятадын нүүрсний нөөцийн гуравны нэг буюу 536 тэрбум тонн нөөц байдаг аж. Зөвхөн 2023 онд 1.2 тэрбум тонн нүүрс олборлосноос 250 сая тонныг нь дулааны цахилгаан станцдаа ашиглаж, 60 хувийг нь дотооддоо худалджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.