М.Даваажаргал нэрэмжит тэмцээнээ үргэлжлүүлэх зөвшөөрөл авч чаджээ

М.Даваажаргал нэрэмжит тэмцээнээ үргэлжлүүлэх зөвшөөрөл авч чаджээ


   Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит 15 дахь удаагийн “Хакүхо цом” хөвгүүдийн олон улсын сүмогийн тэмцээн ирэх оны хоёрдугаар сарын 11-нд Токиогийн Рёогокү Кокүгикан ордонд болох тов гарлаа. Энэ тэмцээнд Украины дайны бүс, өнгөрөгч нэгдүгээр сард газар хөдлөлтөд өртсөн Нотогийн хойг зэрэг олон газрын 5 настайгаас эхлээд ахлах сургуулийн гуравдугаар ангийн хүртэлх 1100 хөвгүүн оролцох төлөвтэй байгаа аж. М.Даваажаргал өнгөрөгч гуравдугаар сард Миягино дэвжээний залуу бөхийн бусдыг дээрэлхсэн үйлдлийн улмаас дэвжээгээ хаалгасан ч Японы сүмо бөхийн холбооноос нэрэмжит тэмцээнээ үргэлжлүүлэн зохион байгуулах зөвшөөрөл авч чаджээ. Тэрбээр хэвлэлд “Би  өнгөрүүлсэн амьдралаа эргэн харж, алдаатайгаа нүүр тулан өдөр хоногийг өнгөрүүлж байна. “Хакүхо цом”-ын одод бол хүүхдүүд” хэмээн ярьсан байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.