images

Дональд Трамп “Time” сэтгүүлийн "Оны хүн"-ээр хоёр дахь удаагаа шалгарав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-12-13


   АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп “Time” сэтгүүлийн "2024 оны хүн"-ээр тодорчээ. Д.Трамп энэ мэдээг талархан хүлээн авч байгаагаа "Хоёр дахь удаагаа энэ нэр хүндийг хүртлээ. Энэ удаагийнх илүү сайхан байна” хэмээн илэрхийлсэн байна. Тэрбээр 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтоныг ялахдаа тус сэтгүүлийн "Оны хүн"-ээр анх удаа шалгарсан түүхтэй. “Time сэтгүүлийн редактор Сэм Жэкобс Д.Трампыг шалгаруулсан талаар хэлэхдээ “Хэнд энэ цолыг олгох вэ гэдэг нь заримдаа хүнд хэцүү сонголт байдаг бол энэ жил тийм байсангүй” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.