Японы ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн гэргий Дональд Трамптай уулзана
Анд нөхдийн мэдээ
2024-12-13
Японы ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн гэргий Абэ Акиэ ирэх 14, 15-ны өдрүүдэд АНУ-д айлчилж, шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар болсон тухай “Тhe Sankei Shimbun” сонин мэдээлэв. Хатагтай Абэ Акиэ эхлээд Флорида муж дахь Д.Трампын хувийн өргөөнд түүний гэргий Меланиа Трамптай уулзах бөгөөд Д.Трамптай өөртэй нь хийх уулзалтыг зохион байгуулахаар талууд ярилцаж байгаа аж. Д.Трамп ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа Абэ Шинзотой ойр дотно харилцаатай байсан юм. Абэ Акиэ АНУ-д хийх айлчлалынхаа талаар ерөнхий сайд Ишиба Шигэрүтэй зөвлөлдсөн эсэх нь тодорхойгүй байна. Харин энэ айлчлалын талаар “The Sankei Shimbun” сонин бичихдээ “Японы Засгийн газар Д.Трамптай ойр дотно харилцаатай байсан Абэ Акиэгээр дамжуулан Америкийн шинэ засаг захиргаатай харилцаагаа сайжруулахыг оролдож байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.