images

Отгонтэнгэр хайрхны орчимд өнгөрсөн шөнө -42 хэмийн хүйтэн хонолоо

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2024-12-13


   Завхан аймгийн Отгон суманд өнгөрөгч шөнө цаг агаарын хэм -42-д хүрчээ. Энэ нь Монгол улсад өвөл эхэлснээс хойш тохиож буй хамгийн хүйтэн температур болсныг Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ. 11-нээс 12-нд шилжих шөнө нутгийн баруун хагаст хүйтэрч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -34, -39 хэм хүрсэн байна. Отгон сум нь Хангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр уулын өвөрт оршдог, Монголын хамгийн хүйтэн цэгийн нэг юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.