images

Нидерланд улс цаашид гоо бүсгүйн тэмцээн зохиохгүй

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-13


   Нидерланд улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хороо энэ жилээс эхлэн уг тэмцээнийг явуулахаа зогсоож байгаа тухай AFP агентлаг мэдээлэв. Хороо энэ шийдвэрээ тайлбарлахдаа "Цаг үе өөрчлөгдсөн, бид ч бас өөрчлөгдөх ёстой” гэсэн байна. Харин тэмцээний оронд олон нийтийн сүлжээгээр (SNS) дамжуулан гоо сайхны тодорхой бус стандартаас болж амжилтад хүрч чадахгүй байгаа эмэгтэйчүүд, мөн амжилтад хүрч алдрын оргилд гарсан эмэгтэйчүүдийн түүхийг хуваалцдаг платформ ажиллуулахаар болсноо мэдэгджээ. эргүүн миссийн титэм цаашид байхгүй болсон ч бусдад урам зориг өгөх гайхалтай сайхан түүхүүд бий болно" хэмээн хорооны мэдэгдэлд дурдсан байна. Тэмцээн зохион байгуулах хорооны дарга Моника Пан Эй шинэ платформын талаар хэлэхдээ "Тэргүүн миссийн титэм энэ эрин үеийнх байхаа больсон. Харин бие биенээ дэмжин тусалж, урам зориг хайрладаг гоо бүсгүйчүүд мөнхөд байсаар байх болно” гэжээ. Улмаар "Төгс бие галбиртай байх ёстой гэсэн дарамт шахалтгүйгээр өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг харуулах бодит орчин байх болно” гэв. Өнгөрсөн жил тус улсын гоо бүсгүйн тэмцээнд анх удаа трансжендер хүн түрүүлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.