images

“Squid Game 2” нээлтээ хийхээсээ өмнө “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-12-13


  АНУ-ын стрийминг үйлчилгээний “Netflix” компанийн “Squid Game” цувралын хоёрдугаар бүлэг хараахан нээлтээ хийгээгүй байгаа ч 82 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын “Шилдэг телевизийн цуврал” төрөлд нэр дэвшлээ. Кино уг төрөлд “Shogun”, “The Diplomat”, “Slow Horses”, “Mr. & Mrs. Smith”, “The Day of the Jackal” цувралуудтай өрсөлдөх юм байна. Хэдийгээр “Squid Game” цувралын шинэ ангиуд энэ сарын 26-нд олны хүртээл болох ч “Netflix” компани кино наадмын шүүгчдэд түүнээс өмнө үзүүлэх ажээ. Наадмын шагнал гардуулах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 5-нд эхэлнэ. Тус киноны эхний цуврал 79 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг"  наадмын шагналын гурван төрөлд нэр дэвшиж, Өмнөд Солонгосоос жүжигчин О Ён-Су анх удаа “Шилдэг туслах дүр” шагналыг хүртсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.