images

Улаанбаатар-Хайнань чиглэлийн нислэг нэмэгдэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-12-13


   Улаанбаатар хотоос Санья хот руу Монголын “Хүннү Эйр” компани нислэг үйлддэг байсан бол өнгөрөгч лхагва гарагаас эхлэн Хятадын “Juneyao Air” компани долоо хоногт нэг удаа нислэг үйлддэг боллоо. Тус компани “A321neo” агаарын хөлгөөр хоёр талдаа нислэг үйлдэх тухай “Sanya Phoenix” олон улсын нисэх онгоцны буудлын захиргаанаас мэдээлсэн юм. HO1527 дугаартай нислэг нь Санья хотоос мягмар гаригийн орой 21:55 цагт хөөрч Улаанбаатарт шөнийн 3 цагт бууна. Харин HO1528 дугаартай нислэг нь нэг цагийн дараа буцах чиглэлдээ хөөрч лхагва гарагийн өглөөний 09:10 цагт Саньяд очих ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.