images

Швейцар улс дахин эмэгтэй ерөнхийлөгчтэй болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-12


   Швейцарын холбооны улсын парламент өчигдөр санал хураалт явуулж Сангийн сайд Карин Келлер Зуттерийг ерөнхийлөгчөөр сонгосон байна. Хатагтай К.Зуттер 203 саналаас 168 санал авч, өнөөгийн ерөнхийлөгч Виола Амхердийн халааг авахаар болж байна. Швейцарын ерөнхийлөгчийг Холбооны зөвлөл буюу Засгийн газрыг бүрдүүлдэг долоон сайдаас сонгон томилдог бөгөөд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь нэг жил юм. Долоон сайдын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил боловч тэд сайн дураараа огцрохоос бусад тохиолдолд хэдэн ч удаа дахин томилогдох боломжтой. Тиймээс сайдын албыг хашиж байх хугацаандаа хоёр ба түүнээс дээш удаа ч ерөнхийлөгчөөр сонгогдох тохиолдол гардаг байна. Ирэх оны нэгдүгээр сараас ерөнхийлөгчөөр ажиллах К.Зуттер 2018 оны сүүлээр одоогийн ерөнхийлөгч В.Амхердийн хамт Засгийн газрын гишүүн, Холбооны сайдаар томилогдож байжээ. Харин В.Амхерд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдохоосоо өмнө Швейцарын анхны эмэгтэй Батлан ​​хамгаалахын сайдаар ажиллаж байв. Тэгвэл К.Зуттер өмнө нь Хууль зүйн сайдаар ажиллаж байсан бол эдүгээ Сангийн сайдаар ажиллаж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.