Элтон Жон: Мансууруулах бодисыг хууль ёсны болгсосон нь хамгийн том алдаа
Анд нөхдийн мэдээ
2024-12-12
Их Британийн дуучин Элтон Жон АНУ, Канадын зарим мужид марихуан зэрэг мансууруулах бодисыг зөвшөөрснийг хатуу шүүмжилж "Хамгийн том алдаа" гэжээ. Түүнийг оны онцлох хүмүүсийн нэгээр шалгаруулсан “Time” сэтгүүлд ярилцлага өгөхдөө тэрбээр ингэж хэлсэн байна. Элтон Жон өмнө нь өөрөө марихуанд донтож байсан бөгөөд тухайн үед хэвийн бодож сэтгэж чадахгүй болтлоо дордож, зан авир нь огцом өөрчлөгдсөнийг дурдаад, хэцүү байсан ч энэ бүхнээ хүлээн зөвшөөрсөн нь хорт зуршлаас салахад хамгийн том тус болсон гэдгийг онцолжээ. Тэрбээр мансууруулах бодисоос татгалзсанаасаа хойш 34 жил огт хэрэглээгүй бөгөөд зөвхөн өөрөө биш дуучин Эминем, Робби Уильямс зэрэг алдартнуудыг ийм хорт зуршлаас ангижрахад нь тусалсан байна. Марихуаныг эзэмших, түгээхэд хязгаарлалт тавьсан ч 2018 онд АНУ-ын Калифорни зэрэг зарим мужид зөвхөн насанд хүрэгчид хэрэглэж болохоор хуульчилж, эмийн болон амралт зугаалгын зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн явдлыг алдарт дуучин ийнхүү шүүмжилжээ. Өнгөрсөн жил тэрбээр дэлхий даяар хийсэн аялан тоглолтоо дуусгаж, нэгдүгээр сард АНУ-ын "Эмми" шагналыг хүртcэнээр дэлхийн поп соёлын дөрвөн том шагналын ("Эмми", "Грэмми", "Оскар", "Тони") эзэн болсон цөөхөн хүний нэг болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.