АНУ, Франц, Хятадын тамирчид Улаан цутгалангийн мөсөнд авирав
Хөдөөгийн баясгалан
2024-12-12
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхоны хүрхрээ буюу Улаан цутгаланд энэ сарын 7-8-ны өдрүүдэд “Kharakhorum ice festival-2024” боллоо. Энэ үеэр мэргэжлийн болон сонирхогчдын хоёр төрлөөр мөсөнд авиралтын тэмцээн явагдаж 50 гаруй хүн оролцов. 12 дахь жилдээ зохиогдож буй авиралтын тэмцээнд энэ жил АНУ, Франц, БНХАУ-аас тамирчид зорин ирснээс гадна шүүгчээр Хятадын иргэн, олон улсын шүүгч Ю Кай И ажиллажээ. Тэмцээний мэргэжлийн тамирчдын төрөлд эмэгтэйчүүдээс “Сутайн бор” клубийн тамирчин Н.Сэлэнгэ, эрэгтэйчүүдээс "Улаанбаатар аялагч" клубын тамирчин Ч.Мандахбаяр цомын эзнээр шалгарсан бол сонирхогчдын төрөлд эрэгтэйчүүдээс Б.Бямбадорж, эмэгтэйчүүдээс Чимэддулам тэргүүлжээ. Мөн фестивалийн үеэр бартаат замын богино зайн автомашины уралдаан, мөсөн шагайн багийн харваа, мөсөн сурын харваа зэрэг тэмцээн явуулж, Архангай, Булган, Дундговь аймаг, Улаанбаатар хотын тамирчид оролцсон байна. Сонирхуулахад, Улаан цутгалан хүрхрээний өндөр нь 24 метр бөгөөд манай хангайн бүсийн аялал жуулчлалын гол газруудын нэг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.