images

Зураач Н.Цүлтэмийн охинд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртээлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-12-12


   АНУ-д амьдардаг урлаг судлаач Ц.Уранчимэгт анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртээснийг өчигдөр АНУ-д суугаа Монголын Элчин сайд Ө.Батбаяр Элчин сайдын яамнаа гардуулан өглөө. Буддын шашны болон контемпорари урлагийн чиглэлээр судалгаа хийдэг Ц.Уранчимэг өдгөө Индиана их сургуульд багш, судлаачаар ажиллаж байгаа юм. Ардын зураач Н.Цүлтэмийн охин тэрбээр 1988 онд Будапештийн их сургуулийг урлаг судлаач мэргэжлээр төгссөн бол 1992-1995 онд СУИС-д урлагийн түүхээр мэргэшиж бакалавр, "Хүрээний уран зураг" судалгааны ажлаараа магистр, 2009 онд Калифорнийн их сургуульд "Их Хүрээ ба Монголын хожуу үеийн Буддын шашны урлаг" ажлаар докторын зэрэг хамгаалжээ. Улмаар докторын зэрэг хамгаалсан их сургуулийнхаа Урлаг судлалын тэнхимд Азийн урлагийн түүхийн багшаар ажилласан юм. Түүнийг Монголд контемпорари урлаг, кураторын мэргэжлийг нэвтрүүлсэн гэдэг. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.