“The Hu” хамтлаг ирэх онд Европт хийх аялан тоглолтын хуваариа зарлалаа
Чихэнд чимэгтэй
2024-12-12
Хүннү рок хөгжмийн урсгалыг үндэслэгч “The Hu” хамтлаг ирэх оны зургаадугаар сард Европын орнуудаар тоглолтоо үргэлжлүүлэхээр болсноо зарлалаа. Хамтлаг “Hellfest”, “Graspop Metal Meeting” зэрэг Европын томоохон хүнд хөгжмийн наадмуудад мөн оролцох аж. Харин тоглолтын тасалбар маргааш буюу 12 дугаар сарын 13-ны баасан гарагт худалдаанд гарна. Тоглолт ирэх зургаадугаар сарын 6-нд Нидерландын Маастрихт хотоос эхэлж, долоодугаар сарын 16-нд Туркийн Истанбулд өндөрлөх бөгөөд Герман, Франц, Словак, Чех, Бельги, Польш, Болгар, Румынд тоглох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.