images

Лондон: Монгол хатны тухай дуурьд монгол уран бүтээлчид оролцжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-12-11


   Монголын Хотол цагаан гүнжийн түүхээс сэдэвлэн Италийн хөгжмийн зохиолч Жакомо Пуччинигийн бvтээсэн “Турандот” дуурийг Лондон хотын “Conway Hall” театрт энэ сарын 6-нд хоёр удаа тогложээ. Лондонгийн Хөгжмийн академиас зохион байгуулсан дуурийн тоглолтод Монголын уран бүтээлчдийн төлөөлөл болох дуучин, бүжигчин, бөхчүүд оролцон олны хэсэгт дүр бүтээснээс гадна монгол багачууд хүүхдийн найрал дууны хэсэгт багтсан байна. Мөн Их Британи дахь Монголын соёлын элч Ж.Өнөрмаа хамтран продюсераар ажиллаж өв соёлоо сурталчлахад томоохон үүрэг гүйцэтгэсэн аж. 95 жилийн настай “Conway Hall” театр нь 400 хүний суудалтай бөгөөд тус дуурийн тасалбарын үнэ 20 евро байжээ. "Турандот" бол гурван үзэгдэл, таван бүлэгтэй, дэлхийд алдаршсан дуурь билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.