images

Лондон хот өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-10


   Япон улсын “Mori Memorial Foundation Urban Strategy Institute” хүрээлэн дэлхийн томоохон хотуудын өрсөлдөх чадварын чансааг тогтоожээ. Тус хүрээлэнгээс өчигдөр гаргасан “Дэлхийн хотуудын цогц зэрэглэл” тайланд дурдсанаар, хотын өрсөлдөх чадварыг эдийн засаг, судалгаа хөгжил, соёлын солилцоо, оршин суух ая тух, байгаль орчин, тээвэр, хүртээмж гэсэн зургаан зүйлд үндэслэн гаргасан бөгөөд Английн Лондон хот чансаагаараа тэргүүлж, АНУ-ын Нью-Йорк, Японы Токио, Францын Парис, Сингапур зэрэг хотууд удаах байруудад эрэмблэгдсэн байна. Харин Өмнөд Солонгосын Сөүл, Нидерландын Амстердам, Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай, Германы Берлин, Испанийн Мадрид хотууд эхний арван байранд жагссан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.