images

Баянхонгор: Улсын төсвийн 2.6 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авчээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2024-12-10


   Баянхонгор аймаг улсын төсвийн 2.6 тэрбум төгрөгөөр 98 төрлийн 1500 гаруй бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж авчээ. Үүний дотор оёдлын болон малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, газар тариалангийн ажлыг хөнгөвчлөх сүүлийн үеийн өвс пресслэгч, олон үйлдэлт трактор, хүлэмж, ногоо даршлах цех, малын үзлэг-ангилалтын хашаа багтаж байна. Мөн сумдын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдэд иж бүрэн компьютер, хот тохижилтын машин техник зэргийг худалдан авчээ. Ингэснээр орон нутгийн үйлдвэрлэл үйлчилгээг бодитоор нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааг дэмжих ач холбогдолтой гэдгийг аймгийн удирдлагууд мэдэгдсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.