images

Монгол улс Хятадад үйлдвэрлэсэн гал унтраах машин анх удаа авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-12-10


   Монгол улс Хятадаас гал унтраах 28 машин худалдаж авсан талаар "Шинэ Эрээн" сонин мэдээлэв. Өмнөд хөршид үйлдвэрлэсэн гал унтраах машиныг Монгол улс анх удаа худалдаж авч байгаа нь энэ бөгөөд өнгөрөгч пүрэв гарагт гаалийн бүрдүүлэлтийг яаралтай журмаар хийж Эрээнхотын боомтоор Монгол руу гаргасан байна. Мөн өдөр ОБЕГ болон автомашиныг үйлдвэрлэгч "Шиньшин Жихуа" групп тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслол зохион байгуулжээ. ОБЕГ шинэ техникүүдээ галт тэрэг болон нисэх онгоцны буудалд гарсан түймрийг унтраах, урьдчилан сэргийлэхэд ашиглах аж. Энэ онд тус байгууллага робот гал унтраагч, ус зайлуулах өндөр хүчин чадалтай насос зэргээр техник хангамжаа сайжруулаад байгаа билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.