Токио хотын захиргаа ажлын дөрвөн өдөртэй болно
Анд нөхдийн мэдээ
2024-12-10
Токио хотын захирагч Юүрико Киокэ ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн Нийслэлийн захиргааны ажилчдадаа долоо хоногт гурван өдөр амарч, дөрвөн өдөр ажиллах боломж олгохоор төлөвлөж буйгаа танилцуулжээ. Тэрбээр энэ сарын 3-нд эхэлсэн Токио хотын парламентын дөрөвдүгээр улирлын хуралдааны нээлт дээр энэ тухай танилцуулахдаа “Бид хүүхэд төрүүлэх, асрах зэрэг ахуй амьдралын шалтгаанаар хүмүүс ажлаасаа гарахааргүй уян хатан ажлын арга барилтай болно” гэжээ. Энэ нь тус хотын хэрэгжүүлж буй эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих төслийн нэг хэсэг юм. Мөн төслөөр бага сургуулийн 1-3 дугаар ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүдэд чөлөө олгох зэрэг арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.