Дональд Трамп Украинд олгох цэргийн тусламжаа багасгаж магадгүй
Анд нөхдийн мэдээ
2024-12-10
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп NBC телевизийн “Meet the Press” ярилцлагын нэвтрүүлэгт ням гарагт оролцохдоо Украин улс түүний Засгийн газраас бага хэмжээний цэргийн тусламж авах боломжтой тухай дурджээ. Тэрбээр хэлэхдээ “Украинд манай улс 350 тэрбум доллар өгсөн байхад Европ 100 тэрбумыг өгсөн. Яагаад Европ бидэнтэй адилхан байж болохгүй гэж” гэсэн ярьсан байна. Улмаар Орос, Украины зөрчил АНУ-аас илүү Европт чухал болохыг дурджээ. Д.Трамп өнгөрөгч бямба гарагт Парист Нотр Дамын сүмийг сэргээн засварласны дараах нээлтэд уригдан оролцохдоо Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны зохион байгуулснаар Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй 35 минут уулзсан юм. Мөн тэр өдөр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Украинд 998 сая долларын тусламжийн багц өгөхөөр болсноо зарласан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.