images

26 настай бэйсболчин 765 сая долларын гэрээ байгууллаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-12-10


   Японы тамирчин Шоохэй Оотани одоогоос нэг жилийн өмнө АНУ-ын бэйсболын “Los Angeles Dodgers” багтай 10 жилийн хугацаатай 700 сая долларын гэрээ байгуулсан нь энэ спортын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ болж байсан билээ. Тэгвэл энэ удаа “New York Mets” клуб бэйсболчин Хуан Сототой 15 жилийн хугацаатай 765 сая долларын гэрээ байгууллаа. Эдүгээ 26 настай Х.Сото нь Доминикан улсын тамирчин бөгөөд өмнө нь “Washington Nationals”, “San Diego Padres”, “New York Yankees” багуудад тоглож байжээ. Харин “New York Mets” клуб 1962 онд байгуулагдсан бөгөөд 2023 онд 2.9 тэрбум долларын үнэлгээгээр Хойд Америкийн Бэйсболын үндсэн лигийн хамгийн үнэ цэнэтэй баг болж байв. Тус багийг тэрбумтан Стив Коэн 2020 онд 2.4 тэрбум доллароор худалдан авсан юм.      

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    ха ха ха

    Жуан ч гх шг, Хуан гэж уншина аа, эрхэм сэтгүүлчээ

    2024-12-10

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.