images

Зүчи хааны хатны тухай “Хан Султан: Алтан орд” дуурийг Истанбулд тоглоно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-12-09


   Казахстаны Соёл, мэдээллийн яам, Абайн нэрэмжит Казахстаны дуурь, бүжгийн театр, Олон улсын түрэг соёлын байгууллага хамтран түүхэн хүчирхэг эмэгтэй удирдагчийн тухай өгүүлэх “Хан Султан: Алтан орд” туульсын дуурийг Туркийн нийслэл Истанбулд энэ сарын 15-17-нд тоглохоор болжээ. Дуурын хөгжмийг Хамит Шангалиев, зохиолыг Маралтай Ыбыраев бичиж, Италийн найруулагч Дэвид Ливермор хийсэн байна. Дуурьт тоглох 300 уран бүтээлч тайзнаа 173 хувцас сольж өмсөх гэнэ. Дуурийн талаар Олон улсын түрэг соёлын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Султан Раев “”Хан Султан” дуурь бол түрэг хэлт орнуудын соёлын өв болоод түүхийг хялбар ойлгуулах маш чухал урлагийн ажил” хэмээжээ. Дуурийн зохиогчийн бичсэнээр Хан Султан нь Хорезмын шах Мухаммедийн охин бөгөөд Чингис хаан Сартуул улсыг мөхөөхдөө шахын эх Турхан хатнаас гадна шахын охиныг олзлоод хүү Зүчидээ хатан болгон өгнө. Хан Султан авааль нөхөртөө Бэрх тэргүүтэй гурван хүү төрүүлж өгсөн бөгөөд Алтан ордны улсыг байгуулахад тэдгээр хөвгүүдээс гадна хатан эх нь асар их үүрэг гүйцэтгэсэн тухай уг дуурьт өгүүлдэг байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.