Дарамсалагийн олон улсын үзэсгэлэнд 10 монгол зураач оролцжээ
Чихэнд чимэгтэй
2024-12-09
Энэтхэгийн ANI мэдээллийн агентлаг ес дэх удаагийн “International Group Painting” үзэсгэлэнд олон улсын 40 гаруй уран бүтээлч оролцсоны арав нь монгол зураач байсан талаар мэдээллээ. “Jalesar Art Foundation Odisha” байгууллага тус уран зургийн үзэсгэлэнг өнгөрөгч 3-6-ны өдрүүдэд хойд Энэтхэгийн Дарамсалад зохион байгуулсанд Монгол, Тайланд, Турк, Вьетнам, Балба, Энэтхэг зэрэг орны уран бүтээлчид оролцсон аж. Энэ талаар зураач О.Золбоо ANI агентлагт ярихдаа “Уг уран зургийн хөтөлбөрийн талаар цахим сувгаас олж мэдээд зохион байгуулагчтай нь холбоо барьж, зураач найзуудтайгаа Монголоос арвуулаа ирлээ. Бид эхний өдөр “Kangra” урлагийн музейд үзэсгэлэн гаргасан бол дараагийн өдөр нь Дарамсалагаар аялж, гурав дахь өдөр нь задгай талбайн үзэсгэлэнд оролцлоо” гэжээ. Харин зураач М.Ган-Очир “Энэтхэгийн хүн зон, үзэсгэлэнт байгалийг танин мэдэх гэж энд ирсэн. Бусад орны уран зураачидтай танилцах сайхан байна” гэсэн байна. Үзэсгэлэн, уран зургийн хөтөлбөр хосолсон энэ арга хэмжээ нь орон орны зураачдыг холбож, тэдний уран бүтээлийг дэмжих зорилготой аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.