images

Парис: Америк, Франц, Украины гурван талт уулзалт болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-09


   АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Парист гурван талт уулзалт хийлээ. “The New York Times” сонины мэдээлснээр, Э.Макроны санаачилсан энэ уулзалт Елисейн ордонд 30 минут үргэлжилсэн бөгөөд гурван удирдагч Украинд явуулж буй Оросын түрэмгийллийн тухайд Барууны зүгээс цаашид ямар арга хэмжээ авах талаар ярилцсан бололтой. Уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа ч уулзалт үр дүнтэй болсон талаар В.Зеленский X (хуучин Твиттер) хуудсандаа мэдээлжээ. Улмаар Д.Трампыг урьдын адил шийдэмгий хэвээр байгааг онцолсон байна. Улмаар уулзалтыг зохион байгуулсан Э.Макронд талархаж буйгаа илэрхийлээд "Бид холбоотон байж, хамтран ажиллахаар болсон. Хүчээ нэгтгэж амар амгаланг тогтоох бүрэн боломж бидэнд байна" гэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.