images

Дэлхийн хамгийн өндөр настай альбатрос шувуу өндөглөжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-06


   Дэлхийн хамгийн өндөр настай шувуу гэгдэх Виздом нэртэй альбатрос шувуу энэ жил ээлжит удаагаа өндөглөсөн тухай CNN мэдээлэв. Виздом энэ жил 74 настай бөгөөд өнгөрсөн долоо хоногт Хавайн арлын зэрлэг амьтдын “Midway Atoll” үндэсний хүрээлэнд шинэ ижилтэйгээ байхдаа өндөглөсөн байна. АНУ-ын Загас, зэрлэг амьтдын алба (USFWS) энэ тухай цахим сүлжээндээ мэдээлж, өндөглөөд удаагүй байгаа Виздомын бичлэгийг нийтлэн "Тэр чадлаа" гэсэн тайлбар хийжээ. Виздомыг 1956 онд анх удаа өндөглөхөд нь барьж таних тэмдэг зүүсэн бөгөөд түүнийг тухайн үед 5 настай байсан гэж тооцоолжээ. Шувуу түүнээс хойш 60 гаруй өндөг гаргаж, 30 дэгдээхэй өсгөсөн байна. Альбатрос шувуу нэг өндөглөхдөө зөвхөн нэг өндөг гаргадаг бөгөөд долоон сар дардаг. Ангаахай нь өссөөр 5-6 сарын дараа далай дээгүүр нисч чаддаг болно. Энэ шувууны далавчны нийт урт дунджаар 1.8 метр, насанд хүрсэн хойноо жилд 80 мянга орчим км нисдэг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.